Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штаб яг одоо хуралдаж байна.

Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, генерал Т. Бадрал ажлын хувиарлалтаа хийж байна.


Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд онцолсныг анхааруулав.

Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгсөн байна.

Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин сануулж байгаа юм.