Манай вэб хуудсанд зочилж байгаа та бүхэнд  “Гүн галуутай” цогцолбор сургуулийн нийт хамт олны өмнөөс зочилж буй өдрийн тань мэндийг хүргэе. “ Гүн галуутай”  цогцолбор сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 464 тоот захирамж, Дүүргийн засаг даргын 2010 оны А/373 тоот захирамжаар үүсгэн байгууллагдсан 2013,2017 оны дүүргийн тэргүүний байгууллагаар шалгарч байсан. 1280 хүүхдийн хүчин чадалтай ч одоо 2200 гаруй сурагчидтай, 62 бүлэг хичээллэдэг, анги дүүргэлт дунджаар  32-48 хүүхэдтэй, 143 багш ажилтантай.  Манай багш ажилтны 72,4% нь мэргэжлийн зэрэгтэй  бөгөөд зөвлөх зэрэгтэй багш-2, тэргүүлэх зэрэгтэй багш-17 ажиллаж байна. Тус цогцолбор сургууль хүүхдэд ээлтэй сургалтын таатай орчин бүрдүүлж,  эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн  тогтвортой хөгжлийн  үзэл баримтлалыг сургалтын үйл ажиллагаа хөтөлбөрт тусган хэрэгжүүлж “Эко цогцолбор” сургууль болохын төлөө ажиллаж байна.  Манай сургуульд итгэж, хүүхдээ хөтлөн ирдэг эцэг эхчүүд, иргэд та бүхэндээ  болон  багш сурагчиддаа  номын цагаан буян дэлгэрч , амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье!