Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарласан. Энэхүү олон сараар сургуулийн үйл ажиллагааг хязгаарлах нь ЭЕШ өгөх сурагчдад муугаар нөлөөлнө гэж үзэж байгаа. Тиймээс БСШУСЯ-наас ЭЕШ-д бэлтгэхэд  зориулсан теле хичээлийг боловсруулж байгаа юм байна. Хичээлийг энэ сарын 9 буюу ирэх даваа гарагаас хүргэхээр төлөвлөжээ.

Улсын хэмжээнд нийт 28000 гаруй сурагч ерөнхий боловсролын 12 дугаар ангиа төгсөж байгаа. Мөн өмнөх онуудад төгссөн их дээд сургуульд элсэж амжаагүй 4000 орчим хүн байгаа юм. Ингэхээр энэ жил нийт 32000 орчим хүн ЭЕШ өгөх аж.