Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хөдөлмөрийн баатар, МУГТ Хакухо М.Даваажаргал Япон улсын иргэн болсон тухай NHK мэдээлснээр олон нийт шуугиж эхэллээ. Түүнийг эх орноосоо урвасан, харь нутгийн хүн боллоо, улсын хилээрээ оруулахгүй байх хэрэгтэй гэх мэтчилэн бичиж эхэлсэн. Олны анхаарал татсан сэдвээр Хакухо М.Даваажаргалын ээж Ө.Тамиртай ярилцлаа.

-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу?

-Сайхаан сайхан намаржиж байна уу.

-Та бид хоёср өмнө нь хэд хэдэн удаа аваргын амжилт гаргах тэр агшинд ярилцаж байлаа. Өнөөдөр арай өөр сэдвээр ярилцах нь?

-Харин тиймээ NHK-ээр мэдээ цацагдсан даруй л миний утас чөлөө завгүй дуугарах боллоо.

-Энэ үйл явдал өчигдөр яриад өнөөдөр шийдэгдсэн хэрэг огт биш. Олон сарын өмнөөс л яригдсан шуугисан. Гэсэн ч та Японы тал шийдвэрээ гаргасан тухай хэзээ мэдэв. Энэ тухай мэдээд хүүтэйгээ ярьсан уу?