Сүрьеэгүй сургууль, цэцэрлэг шалгаруулах аян 2020.09.21-2020.11.20 хооронд зохион байгуулагдаж байна. Аяны хүрээнд тус сургууль нь 10 чиглэл бүхий 25 үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үүнд -Сүрьеэ өвчний тухай ойлголтын тандах судалгааг нийт сурагч, багш ажилчдаас авч боловсруулан анализ хийсэн. -Сүрьеэгүй сургууль мэдээллийн самбар болон фэйсбүүк группээр дамжуулан мэдээлэл тасралтгүй хүргэж байна. Мөн БНЭМТ сүрьеэгийн диспансерийн эмч М.Сологотой хамтран сүрьеэ өвчний тухай сургалтыг зохион байгуулсан. -Доктор клубийн 20 сурагчийг сургагч багшаар бэлтгэн сурагчдад мэдээлэл өгч ажиллаж байна -Нийт багш ажилтан болон 2545 сурагчдыг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан – Сурагч эцэг, эх, асран хамгаалагч багш, ажилчдын дунд 8 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулж ажиллаж байна.